Натурал арьс арчилгаа гэж юу вэ?

 Сайн байцгаана уу?  Би ирлээ xD



Өнгөрсөн хугацаанд ихээхэн олон зүйлс дунд эргэлдэж төөрөлдөж байгаад одоо энд ингээд бичээд сууж байна. Намайг уншдаг байсан хүмүүст ахин дахин баярлалаа бас шинээр уншиж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулах нь зөв байх.

Намайг Цолмонтуяа гэдэг байгаа. Мура гэж дууддаг. Мань хүн оюутан бөгөөд одоогоор сайхан СИСИ-д сэгсдүүлээд явж байна. Онлайн хичээлийн хажуугаар гэртээ зүгээр сууснаас гэж бодоод буцаад блогоо бичиж эхлэж байна. Намайг туслаж дэмжээрэй. 

Арьс арчилгаа гэж юу вэ?👦 

Skincare  (uk ​ /ˈskɪnˌkeə r/ us ker/​ /)
-things that you do and use to keep your skin healthy and attractive
- in translation-

Өөрийнхөө арьсыг эрүүл, толигор байлгахын тулд хийдэг зүйлс

Тэгэхээр арьс арчилгаа нь бидний өдөр тутамдаа салхи оруулж, сэвж нэг өдөр ч өгөхгүй хүчээ зарцуулж байх ёстой зүйл байх нь. Миний хувьд өсвөр насандаа өөртөө хэтэрхий их санаа зовж, зүгээр л энгийн дадал зуршил, хооллолтоор болох зүйлийг маш олон бүтээгдэхүүн авч сольж байсан. Арьс арчилгаа гэхээр бүтээгдэхүүн гэдэг үг шууд санаанд ордог шүү дээ. Одоо арьс гэхээр гэр чинь, толигор хацар чинь л харагддаг болтол гэрийн аргаар арчлах арьс арчилгааны томоохон нууцаа задлая. Мэдээж энэ нь гадны бүтээгдэхүүн муу гэсэн үг биш гэхдээ органик төрлийн зүйлс ашиглах нь химийн бүтээгдэхүүнээс илүү гэдгийг хэлэхэд итгэлтэй байна. 


За эхлээд хэдүүлээ өөрсдөндөө учирдаг асуудлаа ярьж эхлэх хэрэгтэй. Өөрлүүгээ өнгийхгүйгээр ертөнцийг ч бүтэн харж чадахгүй. Бид судалгаан дээр суурьлаж бүтэгдэхүүнээ авдаггүй. Дашрамд хэлэхэд бид нарын хүрч, үнэрлэж, амтлаж буй зүйлсүүд бүгд химийн бодис, Chemicals гэдэг зүйлсээр хийгдсэн байдаг. Тийм ч учраас Натурал гэдэг зүйлсийг химийн лаб -д хүртэл хийхэд хэцүү байдаг. 

Жишээ нь энэ банана манана хүртэл химийн бодисоос бүтсэнийг харж болно. 


A QUESTION ?
Одоо та нар "Тэгээд химийн бодисоор хийгдсэн бүтээгдэхүүн ямар байдгиймдэ" гээд бодож байгаа байх💬
Мэдээж та нарыг зүгээр тэгээд орхив гэж


Энэ нөгөө алдарт уруул, бөгс, хөмсөг дээр дураараа түрхээд байдаг Vaseline гэгч эдийн химийн найрлага байгаа юм. Банана -г бодвол арай л жижигхэн гэж бодогдохоор. Аргагүй аргагүй.... Синтетик химийн бүтээгдэхүүнүүд нь лабратори-д хийгддэг бөгөөд, энгийнээр зүгээр тийм олон юм шахаж хийж оруулж байснаас хэдхээн найрлага ариутгаад дотор нь муой гээд хийчихсэн байдаг гэсэн үг .

Натурал арьс арчилгаа, хийх аргачлал 
За одоо гол яриандаа орцгооё 
SKIN CARE DIY буюу Өөрөө хийцгээе ямар чадахгүй юм биш гэдэг юм энд яригдаад ирдэг юм. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх буюу амьдралдаа ганц удаа ч болов харж байсан аргачлал бол: 

- Лимон  -Өндөгний цагаан  -Coconut oil
 
Эдгээр найрлагууд нь арьсны нүхжилт багасгана, чийгшүүлнэ гэдэг гэхдээ хувьдаа би энийг туршиж үзээд MEH гэж бодсон. Ернө энэ бол зүгээр натурал гэхээр юу вэ гэсэн жишээнд орох боловч яг нийлүүлээд хэрэглэвэл жаахан тиймэрхүү санагдсан. 

Натурал арьс арчилгааны найрлаганд ордог ч яг үнэндээ арьсанд үнэхээр аюултай бүтээгдэхүүнүүд 

За удаан ард чинь нуугдаж байсан дайснаа мэдэх цаг ирлээ
Үнэхээр хувьдаа ашигладаг, өө яахавдээ надаа юу ч болдоггүйшд гэдэг хүмүүс түр чимээгүй уншна уу. Хүн болгоны арьсны онцлог өөр учраас таны арьс төмөр хүн болоод тоос шороо зохисон ч толигор байвал зөвхөн таны л Төмөрхөн арьс гэсэн үг. 

Хамгийн эхний листэнд :
- ЛИМОН 
Ээ бурхан мээнь лимон гэж бодоогүй байсан чинь гараад ирсэн үү ? Аргагүйшдээ энэ чинь үнэхээр аюултай арьсыг Umoi wa mou shindeiru болгодог бүтээгдэхүүн. Үнэхээр ислэг учраас таны арьсны Ph balance гэдэг зүйлийг нураадаг. Өөрийн арьсны хамгаалалтыг эвдэж, мэдрэмтгий болгодог гэсэн судалгаа байдаг. Мөн гадаадын арьс арчилгааны номон дээр яригддаг асуудал байгаа. 


Лимон нь арьсыг цагааруулж, батгыг багасгадаг гэсэн ч  арьсны нүхийг томсгож, илүү эмзэг болгож өнөө алга болсон батга чинь найзуудтайгаа ирээд 5 дахь өдрийн орой шиг бүжин цэнгэх болно.

Өөр бүтээгдэхүүн дунд
- Шүдний оо (Хамар дээрээ түрхээд хамарны хар батга арилна гэж бодсонуу noo)
- Өндөгний цагаан 
- Устөрөгчийн хэт исэл
- Хүнсний сода
- Алимны цуу
- Помидор
- Цитруц, ислэг бүтээгдэхүүн бүгд
- Ургамлын гаралтай тос (Эдгээр дундаас ногоон цайны болон сарнай хоёрыг л листээс хасаж байгаа, тэр хоёр бол аятайхан эд байгаа юм)
- Спирт оруулсан бүтээгдэхүүн 
- Синнамон (арьсаа бүүр амьдралгүй болгомоор байгаа хүмүүс энийг хийвэл зүгээр)

--------------------------------------------------------------------------

За ингээд муу муухай болох бүтэхгүй, амьдралд садаа болсон, арьсны гацаа болсон гаруудыг "Чамайг хаслаа" гээд итгэлтэйгээр хаяаарай 

Харин одоооо 
-
-
-
Арьсандаа ашиглаж болох таньд ээлтэй натурал бүтээгдэхүүний листийг хүргэе 
- Шавар                                               
- Bisabol
- Chamomile                                       
-Далайн замаг 
- Kaolin                                                
- Amino acid (Хамгийн гайгүй ислэг бүтээгдэхүүн)                       
- Керамид                                            
- Safflower oil
- Үзэн үзэм                                         
- Shea butter
- Ногоон цай                                       
- Зөгийн бал
- Шоколад                                           
- Mica
- Овъёос                                               
- Оливын тос
- Soy                                                      
- Арган тос
- Willow herb                                       
- Carnauba wax
- Coconut oil                                         
- Turmeric
- Canola oil                                           
- Rosa canina Fruit oil
- Palm oil                                             
- Omega fatty acids
- Corn oil                                              
- Glycerin
- Lecithin                                              
- Aloe vera 
- Jojoba oil                                          
- Pomegrade
- Algae extracts                                    
- Sea whip extract
- Feverflew extract                              
- Bearberry 
- Mulburry                                           
- White tea
- Cocoa butter                                      
- Sesame oil 
- Borage oil                                          
- Ubiquinone 
- Acal oil                                                
- Vitamin E
- Vitamin B3                                         
- Goji berry
- Coffeeberry extract                           
- Evening Primrose oil
- Curcumins                                         
- Silybum marianum extract 


Эдгээр нэршил, бүтээгдэхүүний листийг мэргэжлийн арьс арчилгааны мэргэжилтэнээс авсан бөгөөд ямар ч асуудалгүй гэж хэлж болно. Гэвч хүн болгоны арьс ахин хэлье - ӨӨР БАЙДАГ ТУЛ ӨӨРТ ЗОХИЦСОН АРЬС АРЬЧИЛГААНЫ ЗОХИМЖТОЙ АРГЫГ ОЛНО УУ . 💗

Миний хардаг арьс арчилгааны зөвлөгөөний вебсайт 

👉Арьс арчилгааны зөвлөгөөний вебсайт👈  - линк дээр дарж ороорой 


Арьс арчилгааны ертөнцийн аялал энүүгээр түр өндөрлөж байна. Бид бүгд гайхалтай царайлаг гэдгээ бүү мартаарай. Ганц арьсан дээр гэр барьсан батгийг юухан байхав алга болгоно. Чиний эрүүл мэнд үүрд чухал шүү. Өөрийнхөө төлөө үргэлж ухамсартайгаар хөдлөөрэй. Амжилт✌
Дараагын блог хүртэл баяртай

Mura


Comments