12 дугаар ангиа төгсөх гэж буй хүүхдүүдэд өгөх зөвлөгөө

Heyy! Blog-доо шинэ post оруулаагүй их уджээ. 12-р ангиа дөнгөж төгсөөд оюутны мөрөө хөөж буй Mura миний бие өөрийн бэлдсэн зөвлөгөөгөө өгье
        


ЭЕШ хэмээх даваа 12-р ангид орж буй сурагчдад шөнийн зүүд,өдрийн бодол болдог учиртай.Мэдээж ирээдүйгээ бодож,юу хийх вэ, яах вэ гэж толгойгоо гашилгадаг. Тэгэхээр Mura нь шаардлагатай гэж үзээд хэрэгтэй зөвлөгөөнүүдээ хэсгүүдэд хуваасан юм.

1.Өөрийгөө сонсож эхлэх

2. ЭЕШ
3. Өдрийн хувиар
4. Анги хамт олон
5. Их сургууль ба мэргэжил
6. Монгол эсвэл Гадаад их сургууль уу ?



1. Өөр өөрийгөө сонсож эхлэх 👂

Заа 12-р анги гэдэг бол бусад жилүүд шиг чинь жиргэж,хээв нэг сууж ингээд болчихно гэж бодох цаг лааав биш👿. Чи илүү өөр өөрийгөө таниж мэдэх хэрэгтэй болно. Юунд дуртай, Юуг илүүд үздэг, Бүхэл бүтэн амьдралынхаа туршид ямар ажил хийвэл залхахгүй, шинэ зүйл суралцаж, өөрийгөө хөгжүүлэх вэ? ч юмуу эсвэл аялах дуртай бол аялангаа яаж өөрөө мөнгө олж амьдрах вэ? гэх мэт асуултуудыг эморон байгаад ч бодож болно. Энэнд чиний одоо байж ядаад байгаа бүх хичээлүүд хамаарна. Хэрвээ чи мат-ын хичээлд дургүй бол ирээдүйд ядаж тэрний царайг ахиж харахгүй юмсандаа гээд гарж ирэхгүй алхамыг сонгох ёстой. Өөрөө хүсэж байвал шүү дээ. Хийхийг хүсдэггүй эсвэл ямар нэгэн шахалтаар сонгосон мэргэжлүүд, амьдралын сонголтууд бүгд trash гэдгийг ойлгох хэрэгтэй.Мэдээж энэн дээр маш олон эх сурвалжууд бөмбөгдөж байдаг.Хамгийн гол нь удам судар,аав ээж, хайртай хамууд г.м зүйлсээ бодохгүйгээр өөрөө юу хиймээр байгаа, яг яамаар байгаа, яг юу хийвэл болохгээд байгаагаа болох хэрэгтэй. Хулгайч болоод хүссэн юмаа хийнэ гэсэн үг бишшүү золигнуудаа хха.

                                   

2. ЭЕШ 💣

800 онооны төлөө Спартандах цаг ирлээ🔪. God-sama болохын тулд 10 20к гаруй сурагчидтай үзэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хэн хамгийн түрүүнд ухаалгаар хөдөлсөн тэр ялдаг. 
Миний хувьд Мат,English,Нийгэм гурваар өгсөн болно. -Ихэнх хүүхдүүд тэгэж сонгож байгаа биз тэгдиймдаа-
Мат -
Ямар материал, ямар ном сурах бичгүүдээс бэлдэв?
: -8х100 3 дугаар  дэвтэр -бодоход илүүдэхгүй-
  - Мат ЭЕШ он оны материал -бас бодоход илүүдэхгүй-
  - 12-ын Мат сурах бичиг -мэдээж энэ ном байхгүй бол хаа явах билээдээ-
  - МУИС Цэнхэр ном -2019 оны эеш бараг энэний хүнд өгүүлбэртэй бодлогууд шиг ирсэн шүү найзуудаа-
Эдгээр номнуудаас бэлдсэн. -ядарсан сүүлдээ өөрийгөө ойлгохоо ч байсан цаг хугацаа бий, гэхдээ л хичээсэн шүү хха-
Гэвч эд нар бараг зүгээр эхлэл байхдаа 2019 оноос ЭЕШ өөрчлөглсөн. -sad- . Мат дээр
2018 : Бага өгүүлбэртэй ерөнхий төвшин- ий бодлого, геометр -хөөрхөн гурвалжин, дөрвөн өнцөгт орж ирдэгтээ- , тригонометр, бага сага easy алгебр, магадлал, задгай даалгавар
2019 : Үзсэн easy бодлогууд цөөхөн, урт урт өгүүлбэртэй бодлогууд goku level-д орж ирсэн. Огторгуйн геометр, магадлал, геометр, логарифм, вектор +зөндөө
   Зөвлөмж: Энэ хичээлээр өгөх хүүхдүүд ай life гээд хичээхээс өөр аргагүй. Эртнээс байгаа багш нараасаа сайн асууж, сургалтанд болохгүй бол сууж, өөрөө бие дааж хийх хэрэгтэй. Манай сургуулийн хувьд -84- сорил авдаг учраас хэр суга, муу, юун дээр алдаж байгаагаа мэдээд авчихдаг байсан. Энэ нь эртнээс чамд сорилгоор цочроо өгөж буй хэрэг. Бусад сургуулийн хувьд бол математикийн сорилго, янз бүрийн он жилүүдийн материалаар өөрийгөө сориод үзээрэй. integral.mn -гээд site байдаг . Тэрэн дээр бүртгүүлээд бас нэлээд их бодлого,сорилго, он оны эеш шууд өгөөд дүнгээ хараад бодолтыг нь хараад авах боломж байдаг юм шүү. Нэмээд орж ирсэн бүх томьёогоо цээжлэх хэрэгтэй болно. Нэлээд ядарна гэхдээ хичээсний үр дүн гардаг юм шүү.
English -
Ямар материал, ямар ном сурах бичгүүдээс бэлдэв?
: Чимэд-ийн Англи хэлний сурах бичиг 
Тэгээд л болоо. Ернө англи хэлэндээ гайгүй байсан болохоор нээх санаа зовдоггүй зүгээр ажиллаад явчихдаг байсан учраас easy байсан. Хэрвээ English-дээ тааруухан яаядаа гэж байгаа бол сонсож бай хүүхдүүд минь
: 1. Дүрмээ эхнээс нь үз-  Бүх 26 цаг, дүрмүүд, газар орон зайн хэллэг гэх мэт зүйлсүүдийг эхнээс нь сур.Заавал одоо багштай ч юмуу сургалтаар дамжуулан үздэг цаг ард хоцорсон. YouTube- ээс дүрмүүдээ үзээд, BBC podcast сонс. Хичээлээсээ тусдаа дэвтэр гаргаад сайн давтаад мэдэхгүй үгсээ шугам татаад бичээд, яриа хэллэг, хар яриа байдагдаа тэр ерөнхийдөө сонсголд орж ирдэг учраас бас жоохон цаг гарвал subtite movie,drama үзээд уйлнуу,сурнуу өөрөө л мэд.

2. Амархан сурах аргаа олох : За энэ ёстой чухал шүү. Бусад хүнтэй тааруулж харицаж байгаа юм шиг аргаа олоход хэцүү байдаг. Гэхдээ нэг олчихвол аа тэгээд чи mastermind аа гэсэн үг. Хор сайн найруулдаг хүмүүс энэнд сайн байх магадалтай. Учир нь миний хувьд жишээ нь : Нэг харилцан ярианы дасгал байхад би Bob,Patrisha гэсэн хоёр хүн толгойн дотроо төсөөлөөд яриулаад эхлэдэг. Энэтхэг Англи хэлтэй Bob, Орс Patrisha- тай машин эвдэрч, бороо орж буй талаар яриж байна гээд бодоод үздээ. Ингэж задгай сэтгэвэл тун удахгүй Оскар авах байхдаа хха.

3. Үг бас дахин үг : Хүүхдүүд үгийн утгыг мэдэхгүй атлаа хариуг нь олохгээд дайрчихдаг. Энийг ч зөндөө харлаа. Хамгийн гол нь хар аргаараа олохоосоо өмнө үгийг мэдсэн байх шаардлагатай. Болохгүй байна мэдэх хэрэгтэй байна гэвэл ойр зуурын 500 үг мэдэж байх шаардлагатай. Flashcard үг цээжлэхэд ашиглавал бас хол явж гэртээ хүрдэг хүүхдүүд автобусандаа хараад суух боломжтой шүү.  Тэгэхээр Олон улсын хэлээ эртнээс сайн цээжлээд байждээ

Нийгэм- 
Ямар материал, ямар ном сурах бичгүүдээс бэлдэв?
: - 10-11-12 дугаар ангийн сурах бичиг
- 2000 тест
-Буянгийн ном
- ЭЕШ Нийгмийн ном
 Зөвлөмж : Эдгээр номнуудаас хамгийн их ашигласан ном бол 2000 тест. Тестүүд нь сэдвийнхээ дагуу их баялаг.Холбох даалгавараас 10-20 асуулт гарч ирэх боломжтой.
Би тестээ :
1. А
2.С
3.D
   гэж дугаарлаад хариуг нь бичээд ар талын хариунаас шалгаад өөрийгөө сориод явчихдаг байсан. 96 хуудастай дэвтэр гаргаад 48 хуудасд нь тестээ сориод алдсан, эсвэл мэдэхгүй байсан зүйлсээ үлдсэн 48 хуудасд нь номноосоо харж бичээд эргүүлээд хараад байх боломжтой . Би заримдаа залхуураад байдаг учраас бүүр ар талын хэсгийг уншихаас ч залхуу хүрдэг байсан. Тэгээд Flashcard аваад урд талд нь тодорхойлолт, ард талд нь тэрхүү тодорхойлолтыг гаргасан эрдэмтэнг бичээд өдөрт харж суудаг байсан.

Хими,Биологи -Өгөөгүй ч гэсэн мэдэхтэйгээ шүү хха-
Ямар материал, ямар ном сурах бичгүүдээс бэлдэв?
- ЭЕШ Биологи, Хими
- Тэмүүлэнгийн Биологи
-Химийн бодлогийн хураамж -Цэнхэр химийн спиртэн дэн шиг зурагтай ном байгаа байхдаа-
- Хими, Биологи 10,11- ийн сурах бичиг
Ерөнхийдөө эдгээр номнуудаас бэлдэж байхыг нь харж байсан. Эмч мэргэжилтэй болох хүүхдүүд хариуцлагатай байх учраас нэлээдхүү их дасгал ажил,бодлого, тест ажиллаж байгааг нь харж байсан. Шөнийн нойргүй, тест, бодлогуудаа ажилласаар байж сайн оноо авах учраас зүгээр сууж болохгүй. Ядаргаанд орно,новш харагдана. Гэхдээ хүссэн мэргэжлээрээ хүний амь авардаг баатар болохын төлөө энэнээс илүү зам туулна гэдгийг санаад бөгсөө чангалаад мэрийх хэрэгтэй -Тооны машин хэрэг болно, хэрэгтэй зүйлсээ тодотгох маркер зовох цагт нүд юм харж,санатал хэрэг болно-

Физик -
- Физикийн бодлогийн хураамж -их бодлоготой байвал аль нь ч байсан болно-
- 10,11 -ийн сурах бичиг
- ЭЕШ Физик
Энэн дээр бол анх үзсэн сэдвээсээ эхлээд дуустал мэдлэг чинь бүрэн байх хэрэгтэй. Томьёогоо сайн цээжлэх хэрэгтэй. Томёоны хураамж, Тооны машин мэдээж их хэрэг болно. Гэхдээ бас тооны машингүйгээр бодоод үзэх хэрэгтэй. ЭЕШ дээр авч орохгүй юмыг чинь

 Түүх-
- Түүхийн эх сурвалж,хураамж
- 9,10,11- ийн сурах бичиг
- ЭЕШ Түүх
Түүхээр олимпиадад орж байсан миний хувьд хэлэх зүйл бол он оны эеш дээрээ ажиллах. Түүхийн эх сурвалжууд зарим нь алдаатай байдаг. Аль болох номноос эрэл хайгуул хийх хэрэгтэй. МЭӨ өмнөх Тэр газрын, тийм юм олсон он эсвэл эсрэгээрээ тийм юм олсон газар хаана вэ гээд бүүр холбох даалгавар орж ирнэ. 13-р зуунаас авхуулаад Тэмүжин,Өгөдэй гээд түүний дараагийн үр хүүхдүүдийг он цагийн тооллоор бич, зөв хариултыг сонго гээд ороод ирнэ. Бүүр газрын зураг дээр хүртэл 1600 - аад онд Монгол улс хаагуур 4 хуваагдаж, Хэний мэдэлд оршиж байсан, Хаанаас хаана тэр нутаг дэвсгэр тэрнийх гээд их олон мэдээллүүдийг сайн задлаж судлах хэрэгтэй болно. Миний хувьд ЭЕШ ийн материалуудаа Site аас хэвлээд цаасан дээр хариулт болгон дээр байгаа хүмүүс, он цаг тоолол дээр тийм тийм юм хийсэн, ийм зүйл болж байсан гээд бичээд явдаг байсан.

ЭЦЭСТ НЬ 

Монгол хэл бичгийн шалгалт ЭЕШ өгөхөөс өмнө авдаг. Эх хэл дээрээ өгөж байгаа улсууд унаж элэг доог болвоо. Монгол хэл гэхээс илүү монгол бичиг дээр хүүхдүүд нэлээхэн тааруу байдаг. Би ч гэсэн адилхан л явлаа хха. Гэхдээ мэдээж багш гэдэг хүн байсан учраас чадхаараа бичээд, уншаад сурсан байдаг. EEC.MN боловсролын яамны site дээр жишиг даалгавар тавигддаг, мөн тэрэнд бэлдэх номнууд хүртэл байдаг.

Шалгалтын бүтцийн хувьд :
- Эх
- Эх дээр 10 асуулт байна
- Цогцолбор болон түүнд холбогдох зүйлийг бичих, хариулах
- Яагаад, юунаас гэх мэт тухайн эх дээр гарсан хүн,газар г.м зүйлийн тухай хариулна
- Эргэцүүлэмж, Тоочимж, Хүүрнэмж эсэхийг дугуйлна
- Егөөдөл, Ёгтлол, Адилтгал  эсвэл Зүйрлэл эсэхийг нь дугуйлна , эсвэл эхээс олж бичнэ
-Дараа нь Монгол бичиг дээр хөрвүүлэх эх орж ирнэ      -5-8 өгүүлбэртэй
- Сүүлийн ажил нь нэг бичигдсэн эх эсвэл өгүүлбэрээс алдаатай үг олж залруулах

Тэгээд болоогүй ээ өгөгдсөн сэдвийн дагуу 250-300 үгтэй эх бичнэ
- Цэвэр бичих
- Үгийн алдаагүй байх
- Найруулгийн алдаагүй
- Сэдэвтэй уялдсан байх
-  Эхлэл гол төгсгөл хэсэгтэй байх
- Баримт,жишээтэй байх
                                - гэсэн шаардлагуудыг мөн биелүүлсэн байж оноо авах боломжтой


ИНГЭЭД өөр ЭЕШ- ийн хувьд өгөх зөвлөгөө бол
-Цагаасаа хоцрохгүй байх -ядаж 2 цагийн өмнө гараад 1 цагийн өмнө ирчихсэн байвал сайн-
- Оройн эрт унтах - санаа зовох хэрэггүй чи бүхэл бүтэн хэдэн саржингаа бэлдсэн зүйлээрээ өгнө гэдэгтээ итгээд тайвшраад унтах хэрэгтэй-
- Өглөө нь заавал юм идэх - тэгэхгүй бол нээрээ толгой ажиллахгүй хоол боддогдоод байдаг шүү, бас хоолны төрлийн хувьд хөнгөн, гэдэс өвтгөхгүй, хэт их зүйл уух, идэж болохгүй гэдгийг санах хэрэгтэй-
-ЭЕШ өгөхөд хэрэгтэй материалуудаа хэзээ ч мартаж болохгүй. -Амь амьдрал чинь юмшүү-
- ЭЕШ өглөө яанаа гэж сандрах хэрэггүй - Орхоосоо өмнө сандарсан, айсан, яанаа гэсэн хүүхдүүд их байдаг, сэтгэлийн их зохилт тайван байгаагүйгээсээ болоод төвлөрч чадахгүй би болохгүй байна, бүтэхгүй байна гэж бодоод эхэлдэг. Энэ бол хамгийн буруу, өөрийгөө алгадаад ч болтугай сэргээх хүч чадалтай бай okey-💗💗💗



                                   

 3. Өдрийн хувиар 💬

Хичээл эхлээд нээх ачаалалгүй явж байгаад тун удалгүй маш олон овоо зүйлсүүд дээрээс чинь дарж эхэлнэ. Тэрийгээ ч хиймээр байдаг, энийгээ ч гүйцээмээр байдаг гэж үстэй толгойгоо аваад шидчихмээр санагддаг. Стресс, Нойргүйдэл - тэй найзалж эхлэхийн оронд цагаа зөв зохицуулаад сурчихвал энэ амар. Сүүлийн үед BUJO гээд юм гараад ирсэн. Заавал гоёж гоодож хөтлөх ёстой ч юм биш. Давтлага,Сургалт гэх мэт өдрүүдээ бичээд 7 хоногийн plan зураад тэр өдрийн хичээл, дараа нь ямар давтлага, сургалт байгаагаа бичээд сайн ажигла. Тэрхүү өдрүүдэд тэр хичээлийг илүү ойлгох учраас би энэ хичээлийг өөрөө бие дааж хийе гээд тэмдэглээд хувиарлаад байж болно. Хамгийн гол нь бүх юм цагаар явдаггүй ч гэсэн үстэй толгой зад байснаас зохион байгуулалттай эрт унтах толгойтой зад байсан дээр шүү😤. 


4. Анги, хамт олон 💟

Аая одоо жинхэнэ 12-ынхон маань сайн нийлж авдаг үе юм шүү. Ахиад 1 жил гэж байхгүй учраас тэд нарын орон зай дутна, төгсөөд аль хэдийн бүгд амьдралынхаа мөрийг хөөнө. Одоо байх хугацаандаа ууланд гарж, ангиараа хамтдаа тэмцээнд оролцож, үйл ажиллагаа зохион байгуулах,оролцох, ярилцах,хамтдаа шинэ жилээ тэмдэглэх, сурлагаа хамт ахиулах, урлагийн үзлэгтээ бэлдэх нь дараа нь харахад зүрхэнд дурсамж болоод хоногшиж байдаг юм шүү. Сайнтай муутай ч гэсэн сүүлд бодоход эндээс явмааргүй,ингээд цаг хугацаа зогсчихдог бол гэж их хүснэ. Даанч цаг хугацаа урагшилсаар байх болно. Өглөө эрт пормоо өмсөөд сургууль-руугаа яараад очих, тарахаа хүлээгээд байж яадан суудаг өдрүүд байхгүй болно. Тийм учраас нэг ангид байгаа хойно аминчхан үзлээр хандахгүй, нэг нэгнийгээ гомдоохгүй, гомдоосон бол уучлалт хүсээд 1 жилийг best байлгавал гоё шүү. Ангийнхаа багшийгаа ч мөн хүндэлж явдаг юм шүү. Хамтдаа зугаалгаар явж, яриж, сууж байх. Ернө л 10 жилийн ангийн багш нар та нарыг л гэж үглэж, орилж, дуулж явсаар ирсэн. Жоохон ч болов амжилтыг чинь өндрөөр үнэлж,муу хүүхэд байсан ч дүнгийг нь сайн гаргачих юмсандаа гэж амьхандаа бодож явдаг юм байналээ шүү. 😭💝

 5. Их сургууль мэргэжил 💪

Хаана сурах, юу хийхээ өөрийгөө таниж мэдэх, бусдаас өөрийгөө асуух, эсвэл давуу талаасаа хамааран мэргэжлээ сонгож болно. МУ-ын их сургуулиуд, босго онооны шалгуураар авдаг.Элсэлтээ авч дууссаны дараа онлайнаар салбар сургууль, мэргэжлээ сонгодог. Босго онооны хувьд жил бүр өөр байдаг учраас тэр үедээ олоод мэдсэн нь дээр. Өөрийгөө 400+ дээш авч байвал орно гэж бодож байвал no no no . Чи багадаа 600+ дээш ихдээ 800 байж хүссэн мэргэжлийнхээ дагуу хамгийн түрүүнд сонголтоо хийж баталгаажуулна. Ялангуйяа СЭЗИС гэх сургуулийн босгыг давья гэвэл сайн хичээх болждээ. Онооны хувьд 30:70 , 50:50, 40:60 , гээд янз бүрээр хуваачихсан байдаг . Жишээ нь би Эдийн засгаар сурахыг хүсээд ямар2 хичээлээр өгөхөө харвал 70 нь Мат, 30 нь Англи хэл юмуу Нийгэм байдаг. Энэхүү 2 хичээлийн онооны нийлбэр нийлээд бодогдох тул сайн бодох хэрэгтэй . Чи мат дээрээ 670 , English дээрээ 710 авлаа гэж бодоход чиний нийбэр оноо 682 байна. 

6. Монгол эсвэл Гадаад их Сургууль уу ?😶

За Монгол тийм байдаг юм байж. Гадаадын их сургуульд сурах хүсэлтэй хүүхдүүдийн тоо их нэмэгдсэн. Зарим нь их үнэтэй зуучлалын компани, эсвэл хүнээр бэлдүүлж байдаг. Гэхдээ өөрөө анхандаа судлаж үзээд зорилгоо тогтоочихвол зуучлагч мэтийн юм хэрэггүй. Гадаадад сурна гэдэг бол их том алхам. Гэрээсээ холдож, өөрт чинь туслах хүнгүй, зөвхөн өөрөө бие дааж амьдрах газарт очино. Тийм учраас тийм шийдвэр гаргаж байгаа бол эртнээс бие дааж, хүмүүс яаж амьдардаг, яаж сурдаг талаар Youtube ээс хайвал зөндөө гарж ирнэ. Хаашаа, хаана, ямар мэргэжлээр, аль сургуульд гэх мэт асуултанд түгдрэлгүй хариулах хэмжээнд судлах ёстой. Тухайн гадаадын сургуулийн вебсайт хэзээ хүүхдүүдээ авдаг, ямар материал хэрэгтэй, төлбөрийн хувьд ямар байдаг, тэтгэлэг хэрхэн авах, хаана байршилдаг гэх мэт мэдээллүүд admimssion гэсэн хэсэгт мөн application хэсэгт байдаг.
  Ерөнхий бэлдэж өгөх ёстой материалууд буюу requirements нь :
- IELTS/TOEFL     IELTS 6 , TOEFL 79 - өөс дээш гэсэн шаардлага тавидаг
- Эсвэл тухайн хэлээр B1,B2  түвшинд судалсан байх
- 12 жилийн дүн, улсын шалгалт  - минумум 80 аас дээш гээд бодох хэрэгтэй-
- Өөрийгөө илэрхийлсэн essay 
- Passport-ний хуулбар, намар application ээ өгөж байгаа бол сургуулиасаа тамгатай хавар төгснө гэсэн гэрчилгээ баримт бичиг -мэдээж олон улсын нотариатаар баталгаажуулж, орчуулагтайн явуулна-
- Мөн зарим сургуулиудад online application байдаг тул заасан бөглөх ёстой мэдээллүүдээ үнэн зөвөөр бөглөх ёстой болохыг анхаарна уу
- Тэтгэлэг авахад : -Essay    -Өндөр оноо шаардлагатай  мөн зарим тохиолдолд тухайн сургуулиас ярилцлага Skype-аар өгөхийг шаарддаг
- Америкт сурья гэвэл TOEFL,SAT,ACT оноотой байх шаардлагатай
- Зарим нь банкны баталгаа, батлан даах хүн шаарддаг мөн дансны хуулга хүртэл явуул гэдэг
- Тэгээд дуусаагүй элчин дээрээ тэднээс өмнө мэдэгдсэн байх ёстой гэх мэт маш олон асуудлууд байх болно

Энэхүү мэдээллүүдийг олж авахын тулд багагүй их сургуулиудын вебсайтыг нүдээ ширгэтэл судлаж байсан тул их бичлээ. Мөн хаанаас яг сургуулиа мэдэж болох вэ гэвэл
- bachelorsportal.com
- topuniversities.com
 гэсэн 2 site их мэдээлэлтэй мөн хэр их зардалтай, хаана байдаг, ямар мэргэжил сайн, улсад жагсах rank зэрэг бүх мэдээлэл байх тул хэрэгтэй бол орж үзээрэй гэж хүсье






За ингээд миний энэ блог бага ч болов тус болсон байх. . Зарим хүмүүсийн 5к аар үнэлдэг 5 хүнтэй Гадаадад сурья гэсэн лекцээс давуу болсон байх гэж найдаж байна😋.
       
                                                        Бүгдэнд нь амжилт 👊
 Дараагийн блог хүртэл түр баяртай 💗



Comments

  1. Bayrlalaa ih heregtei medeelel bn

    ReplyDelete
  2. Сайн байна уу нийгмийн 2000 тестийн номны зураг байвал явуулаач

    ReplyDelete
  3. Маш их баярллааа үнхээр үнтэй зөвөлгөө байна

    ReplyDelete
  4. Үнэхээр их баярлалаа!💖

    ReplyDelete
  5. Bayrlla aiguu goi zowlgoo baina🥰😊

    ReplyDelete
  6. Bayrlalaa 💗🙆🏼‍♂️

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts